Select Menu
Select Menu

Favourite

Jawa Timur

Wisata

Culture

Transportasi Tradisional

Rumah Adat

Bali

Pantai

Seni Budaya

Kuliner

» » Уул уурхайн ухсан нүхэнд Уран булшилж алим хурааж авна.


Unknown 9:32 PM 0

     Нөгөө сүрхий амлалт дагасан бас нэг сонгууль болж ёстой л нэг улс төржиж байна. Манайхан улс төрждөггүй гэж худлаа ярих хэрэг алга.

     Мөнгө амлаад өөрсдийнхөө хийсэн зүйлийг магтаад л бөөн лицэнц цуцалсан гээд зарим нэгэн нь өөрийгөө магтаж байхад зарим нэг нь эсрэг талаа эх орноосоо уравсан мэтээр зурагтаар цацсаар л.

    Ураныг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж хашхирч байсан ЭБИ тэдний засгийн газар хажууханд нь уран олборлоод нийтээрээ хордож байхад нь хордлого гэж чихээ таглаад л. МАН, МАХН, АН, ялгараад байх юм алга. МАХН үед ч хятадууд даварч байсан МАН-ы үед ч АН-ы үед ч хэвээрээ.
  Саяхан хэд хоногийн өмнө хятад хүн нийлүүлдэг өвөр монгол залуу баригдсан. Яг үнэндээ гар хөл нь Монгол оронд минь байгаа сурагтай. Тэр тусмаа гааль цагдаа хяналтын байгууллагад. Хамаагүй дуугарсан хүн бол үхэл рүүгээ явхад бэлэн болжээ.
   Хил хаагдвал бид хохирч өлсөж үхэхэд билэн юм байх аа. Ойрын хэдэн жилийн хугацаанд эх орны минь баялгийг маш хурдтай олборлож гадаад орон руу зөөсөөр үлдсэн зүйл нь өр харин шинэ технологи бол байхгүй.  Улс төрчдийн булхиа нь илрээд нам нь сонгогдоогүй нэг нь оргоод л алга болдог.    Харин нам нь сонгогдоод булхиа нь илэрсэн нэг нь буруу зүйл хийгээгүй мэт алхаж байна.  Ямар нэгэн тайлбар бол хийх бодол бүр байхгүй бололтой.
   МАН, МАНХ-ны үед муу хятадууд гэж хэлэх ч эрхгүй байсан. Хэлсэн нэгнийгээ ад үзээд үндсэрхэг үзэл буруу мэтээр ухуулаад л. Одоо жоохон чих нь зөөлөрсөн болов ч бүр арга нарийссаар л.
               Эцэст нь том амлаж байгаа амлалт нь ойрын арван жилийн хугацаанд хятадуудыг зуу зуугаар нь оруулж ирээд бидний тооноос илүү болгох зорилт тавин ажиллаж байгаа бололтой.
   Энэ байдлаараа бол манай Монголд үйлдвэрлэл хэзээ ч хөгжихгүй. Бүх бодлого нь хятадыг хөгжүүлхэд чиглэсэн учраас. Ажил зах зээлээ бүгдийг нь хятадад өгч, том зүйл хийх гэж байгаа хүн ямар нэгэн улс төрчийн хамаатан биш л бол боломжгүй болгож чаджээ.
             Бидэнд юу үлдэх вэ? гэвэл уул уурхайн ухсан нүхнүүд л үлдэх бололтой. Тэр үед бас нэг улс төрч гарч ирээд Ураны хаягдал булж Алим ургуулан бидний аврах тийм шившлэг уншина.
    Хил хаагдвал хэн хохирох вэ?
Хил хаагдвал хохирох тал нь бол хятадын тал. Яагаад вэ гэвэл бидний хувьд хятад руу хамаг баялгаа зөөж монжуулхаас өөр олох зүйл байхгүй. Энэ бүхний буянаар ямар ч үйлдвэрлэл хөгжөөгүй бид хэсэгтээ жоохон ядрах байх. Амьд хүн аргатай гэхдээ амьдрах л байх. Харин Эрээний буянаар тэжээгдэж байсан хятадуудад том цохилтонд орно.  Жоохон ном уншаагүй мунхаг гарууд бослого гаргах магадлал өндөр болхоор жоохон эрсдэлтэй.
   Улс төрчид гэхээсээ илүү бүр хятадын эрхшээлд орсон газрууд байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтай бүх газар л тийм байгаа.
   Одоо бол энэ бүхний буруутан олдохгүй буруутай бол бид бүгдээрээ буруутай үндсэрхэг хүнийг бус худлаа ярьдаг зальчин нөхдүүдийг сонгосон.  Жоохон үндсэрхэг байя Эх орныхоо төлөө дуу холойгоо нэгтэгцгээе.

                                                    За нийтлэл бичхээр шийдлээ. Х.Маргад-Эрдэнэ.


«
Next
Newer Post
»
Previous
Older Post

No comments

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл Name/URL Эсвэл Anonymous-ыг сонгоно уу.