Хүнтэй гэрлэхэд хамгийн тохиромжтой нас эмэгтэй хүний хувьд хэдэн нас вэ?
Unknown
2:39 AM
0
Хүнтэй гэрлэхэд хамгийн тохиромжтой нас эмэгтэй хүний хувьд хэдэн нас вэ?
Сайн байна уу. Монголчуудаа. Би нэг улсын байгууллагад нарийн бичгийн ажил хийдэг жирийн нэг монгол бүсгүй байна. Хүнтэй санаа бодлоо солилцвол ганцаараа зовж байснаас илүү сэтгэл санаа тайвширч учир утгаа олдог мэт санагдана. Би 24 настай бүсгүй бөгөөд хүнтэй гэрлээгүй байгаа. Гэрлэе, чи миний эхнэр болооч гэсэн хүмүүс зөндөө л байх юм. Тэр бүр санаанд минь нийцэх хүн таарахгүй юм. Төгс хүн гэж хэзээ ч байхгүйг мэдэж байгаа хэрнээ л гэрлэе гэж байгаа хүмүүс нэг л ямар нэгэн байдлаар санаанд таарахгүй юм. Эсвэл Монголд яг бидний үеийнхэн дотор эр хүн шиг эр хүн болж төлөвшөөгүй эр хүмүүс байгаад байгаад байгаан болвуу?
Би бол өөрийгөө голдоггүй, гэхдээ их зантай биш, бусадтай санаа бодлоо чөлөөтэй солилцож, ажил төрлөө ч амжилттай гүйцэтгэдэг. Гэтэл миний хувийн амьдрал л асуудалтай байна. Надруу залгаж эсвэл ямар нэг ажлын шугамаар эсвэл фитнесс клуб дээр, ер нь би хаа явсан газар бүртээ өөрийгөө аятайхан авч явдаг. Гэсэн хэдий ч яг би өөр шигээ хүнийг хайгаад байгаа мэт хааяа надад санагддаг. Одооны миний эргэн тойронд байгаа залуус ямар ч амьдралын зорилго байхгүй мэт санагдаад байдаг. Тэгээд л янз бүрийн юм асуугаад ямар нэгэн хүн хаа байгаа газарт минь үг өдөөд эхлэхээр л би бүр дотроо айгаад эхэлдэг. Нэг л түгшүүртэй. Энэ хүн яагаад юуны тулд үнэхээр намайг сонирхож асуувуу, үгүй юу, гээд л түмэн юм толгойд ороод ирдэг. Бүр сүүлдээ хүмүүс янз бүрийн үг өдөөд ярих гээд хувийн талаас юм асуугаад байвал таг дуугай хураачихаар надад амар байдаг. Ингэх нь зөв ч юм уу буруу ч юм уу.
Гэтэл миний үеийнхэн нөхөр хүүхэдтэй болоод ээж ааваасаа тусдаа гэр бүл зохиогоод амьдарч байхад би болохоор одоо болтол ээж аавтайгаа хамт амьдардаг. Хааяа нэг ажил дээр эсвэл найз охидтойгоо уулзаад оройтхоор нөхөр минь юм шиг л ээж минь хаана явна ирэх болж байна уу миний охин битгий их оройтоорой гэж цаг бүртгэнэ. Одоо болтол хайрынхаа ханхүүг хүлээсээр л байгаа надад бурхан хамгийн сайн ханийг илгээх гээд намайг хүлээлгээд байгаа байхаа гэж бодож сэтгэлээ тайвшруулах юм даа. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулиан гэж…
Би найз охидтойгоо хааяа уулзахаар хүнтэй суугаачээ л гэх юм. Би болоогүй ээ гэж заримд нь хэлнэ. Заримд нь бүр залхсан өнгөөр амжихгүй юм байна шүү дээ гэж амыг нь таглана. Яагаад гэвэл миний найзууд бүгд л амьдралаа зохиогоод нөхөрт гараад хоёр гурван хүүхдийн ээж болсон болохоор надад их л санаа нь зовоод байх шиг. Би болохоор 24 насыг оройтсон гэж бодохгүй л байгаа л даа. Гэхдээ хааяа үеийнхээ бас надаас дүү хүмүүс хүртэл хосоороо явж байхыг хараад хичнээн их атаархдаг гээч. Ямар ч байсан хүн ямар 200 жил наслах гээд хорвоо дэлхийдээр амьдарсан ч бишдээ насаараа үхэн үхэтлээ хамт амьдрах ханиа 3 жил магадгүй 5 жил ч юм уу шинж битгий гэрлэх гэж яар гэж ээж минь хэлэх юм. Хааяа би дотроо их шаналах юм. Ганц бие болохоор найз нөхөд хүртэл ярих яриа нь өөр болоод байх юм. Дээрээс нь ажлынхан маань хүртэл манайд ажилладаг хүүхэд гаргасан нөхөртэй надтай чацуу хүүхэнтэй нэг өөр харьцана, надтай нэг өөр харьцдаг. Илт мэдэгдээд байдаг. Надаас нэг эмээгээд ч байгаа юм шиг, ажил хэрэгч ч юм шиг. Илүү дутуу юм ярьдаггүй, харин нөгөө хүүхэнтэй бол юу байнааа нөхрийнх нь ажил сайн уу хүүгийнх нь хичээл нь сайн уу. Танайх усны тоолууртай болснуу манайхыг харин тоолуур тавь гээд байцаагч үглээд байнаа ч гэж байх шигэээ…
Би эсвэл хүмүүстэй өөрөө нээлттэй байж чаддаггүй юм болов уу? Уул нь хийх ёстой юмаа яг цагт нь хийж өөрийгөө ч гэсэн цэмцгэр авч явдаг болохоор хүмүүс хүртэл халдаж боломгүй байдаг юм болвуу би бүр толгой эргэж гүйцээд байнаа. Яаж амьдарвал болох вэ? Яасан хэцүү хорвоо вэ. Туслаач сайтынхаааан…
No comments