Би хамгийн анзааргагүй хүн
Хамгийн анзааргагүй хүн. Маш олон танилууд мань намайг тэгэж хэлж байсан. Чи магадгүй эхнэртэй болчихвол мартаад явчих вий дээ гэж хэлдэг байсан. Хамгийн ядаргаатай нь хүнд итгэмтгий бас дурламтгай дурласан охиноо мартаж чадахгүй зууралддаг гээд л ...
Охидын сүүлийн хариулт чи сайн хүн даан ч чи үнэн ядаргаатай. Мань хүний гэм биш зан бололтой найзууд нь олон олон охинтой танилцуулж өгсөн. Би ч уг нь уурхайн инженер давгүй ажилтай гэж бахархана. Тэгээ л нэг эмэгтэйтээгээ дээд тал нь 3-н сар л болно тэгээд л хаягдаад хоцорно. Ихэвчлэн охидын хувьд санхүү гэх үү дээ. Үгүй гэж бас хэлж чадахгүй. Ажил дээр хүн бүр л миний ганц бие байгааг гайхна. Тэдний дүгнэсэнээр бол би царайлаг нуруулаг бас зөндөө давуу талтай юм байх аа. Гэхдээ л нэг л сайн болж өгөхгүй юм аа. Би танай сайтын байнгын уншигчаа надад шийдэл олж өгч тусална уу.
Сайтын захидлын булан идэвхжлээ. Өнөөдөрийн анхны захиа
No comments